Бусадтай хуваалцах

Барагшуны найрлагад байдаг уураг амин хүчлүүд /13.4-16.6%/ нь аливаа хордлого, хорыг эсэргүүцэх, биеийн ерөнхий эсэргүүцэл болон элэгний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Уураг түүний эсийн цөм дэх рибонуклейн буюу (РНХ), дезооксирибонуклейн хүчлийн буюу (ДНХ) бүтцэд бичил элементүүд идэвхитэй оролцон бие махбодийн өсөлт хөгжилт, уургийн үржилтэнд туслахын зэрэгцээ мэдээллийг зөөгч, хадгалагч болж өгдөг. Мөн 60 гаруй эрдэс бодис, амин дэм болон ашигтай мөөгөнцөр, бактери агуулдаг. Барагшун нь:
-Цээж хорсолт намдаана
-Ходоодны хүчлийг тогтворжуулна
-Цус шингэлж зүрх судасны ажиллагааг дэмжинэ
-Цусан дахь сахарын хэмжээг бууруулж тогвторжуулна
-Өтгөн хаталтаас ангижруулж, ходоодны өвчлөлийг бууруулна