
DONOR брэнд хэрэглэгчдийн хэрэгцээнд зориулан өтгөрүүлсэн барагшуны шинэ 30 граммын савлагааг худалдаанд гаргалаа.
Монгол орны байгальд бий болсон барагшуныг цэвэршүүлэн, өтгөрүүлж боловсруулсан энэхүү бүтээгдэхүүн нь барагшуны байгалийн онцлог найрлагыг хадгалсан, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн юм.
30 граммын савлагааны давуу тал
• Авсаархан, хэрэглэхэд тохиромжтой
• Анх удаа хэрэглэж үзэх хүмүүст тохиромжтой сонголт
• Аялал, ажилдаа авч явахад хялбар
• Бага хэмжээгээр худалдан авах боломжтой
Хэрэглэх заавар:
Том хүн 1 гр бүтээгдэхүүнийг 100 мл бүлээн усанд найруулан өдөрт 2–3 удаа хэрэглэнэ. Өглөө өлөн үед, өдөр болон оройн хоолноос 1 цагийн өмнө хэрэглэхэд тохиромжтой.
Хүүхдэд нас, хэрэглээний онцлогоос хамааран бага хэмжээгээр бүлээн усанд найруулж хэрэглэнэ. Мөн бүлээн сүү болон жимсний шүүстэй хольж хэрэглэж болно.
Савлагаа: 30 гр
Мөн 50 гр, 100 гр савлагааны сонголттой.
DONOR — Байгалийн бүтээл. Амьдралын хүч.