
Барагшун нь сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар ууланд ургадаг эмт ургамлуудын физик химийн нарийн өгөршилт, хувиралтын үр дүнд буй болсон нэгэн төрлийн давирхайн хуримтлал гэж үзэж байна. Хар хүрэн өнгөтэй бөгөөд Фулвийн Хүчил (Fulvic Acid), Магни (Magnesium), Төмөр (Iron) зэрэг 85 гаруй төрлийн эрдэс бодисыг агуулдаг байгалийн гаралтай эрдэс давирхай юм. Геологи, биологи, ботаникийн гол шалгуураар нөхцөлдсөн байгалийн хуримтлал, үнэт баялаг юм. Эрч хүчний эх үүсвэр — БАРАГШУН нь дархлаа дэмжин, эд эсийг нөхөн төлжүүлдэг бөгөөд тестостерон дааврыг нэмэгдүүлдэг. Мөн барагшун хүний биеийн өдөр тутамдаа зайлшгүй авч байх ёстой эрдэс бодисыг өөртөө ихээр агуулдаг ба 400 гаруй өвчнийг анагаахад тусалдаг.
Тэгвэл барагшуныг курсээр уувал:
-Тестостерон дааврыг нэмэгдүүлэхэд тусална.
-Булчингийн массыг нэмэгдүүлэхэд тусална.
-Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа дэмжинэ.
-Хүний биеийн эрдэс тэжээлийн хэрэгцээг хангаж, дархлаа сайжруулахад тусална.
-Биеийн тамир тэнхээ нөхөхөд тусална.